Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ БА АНАГААХ УХААНЫ ЭРХ ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-01-26 19:48
 1 мин

Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/295 дугаар тушаалыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд бага ч болов санхүүгийн хүндрэлгүй, өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хүртээмжтэй, чанартай, тасралтгүй, системтэй хэрэгжүүлэх зорилгоор "Мэргэжлийн ёс зүй ба анагаах ухааны эрхзүй" сэдэвт 1 кредитийн сургалтыг танхимаар үнэ төлбөргүй Улсын нэгдүгээр төв эмнэлгээс эхлэн заахаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн дэргэдэх Эрдмийн сургуулийн Анагаах ухааны эрхзүй ба боловсрол судлалын тэнхимийн багш, хуульч, өмгөөлөгч Э.Ганбат 2023 оны 01 дүгээр сарын 23-нд тус эмнэлгийн удирдах албан тушаалтан, тасгийн эрхлэгч, их эмч нарт амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монголын анагаах ухааны эрхзүйн холбоотой хамтран Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ёс зүйн салбар хороо зохион байгууллаа.Түүнчлэн Э.Ганбат багш тус эмнэлгийн Ёс зүйн салбарын хорооны үйл ажиллагаатай хамтарч бүхий л байдлаар дэмжлэг туслалцаа, зөвлөгөө өгч ажиллахаа илэрхийлэн “Анагаах ухааны эрх зүйн үндэс” бүтээлээ дурсгал болгон үлдээв.