Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сургалтаа “ЭЛЭГНИЙ ЭМГЭГ-УРХАГ ХҮНДРЭЛ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ-2024” сэдвийн дор 2024/03/15 ны өдөр амжилттэй зохион байгуулж өндөрлөлөө.
Сургалтын үйл ажиллагаанд УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн дарга О.Баярмаа, Монголын Гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч Д.Даваадорж болон 150 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Хурлын үеэр Монгол Улсад зонхилон тохиолддог эмгэгүүд тэр тусмаа элэгний эмгэгийн хүндрэлийг эмнэл зүйд хэрхэн оношилж, эмчилж, хүндрэлээс сэргийлж буй талаар хөдөө орон нутгийн эмч болон мэргэжил нэгтэй эмч нарт тайлагнаж, шинэ гарч байгаа технологиудыг танилцуулах, шинээр бий болсон нэр томъёо болон оношийн кодууд, гарсан хүндрэлүүд дээр хэрхэн ажиллах талаарх сургалтыг танилцууллаа.

