УНТЭ-ийн Сувилахуйн алба, ЭМТҮЧАБА, ЯТТ хамтран Амилуулах суурь тусламж, хөх код идэвхжих үеийн арга хэмжээг сайжруулах хоёр сарын аяны хүрээнд өнөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр “Амилуулах суурь тусламж үзүүлэх үеийн арга хэмжээ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Яаралтай тусламжийн төвийн тасгийн эрхлэгч С.Алтансүх удирдан явуулсан бөгөөд сургалтад мэс заслын салбар зөвлөлийн 70 гаруй эмч хамрагдлаа. Энэхүү сургалт нь эмнэлгийн ажилчдын амилуулах суурь тусламжийн талаарх мэдлэг, ур чадвар, тусламж үзүүлэх үеийн багийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой юм.
Дараагийн сургалтыг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулах бөгөөд дотрын салбар зөвлөлийн эмч нар хамрагдах юм.