Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

“ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ СУВИЛАХУЙ-2 АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ” СЭДЭВТ БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2024-04-17 16:27
 1 мин

УНТЭ-ийн Сувилахуйн алба, Эрчимт эмчилгээний тасгийн сувилахуйн багийн хамт олон хамтран эрчимт эмчилгээний сувилахуйн тусламжийн чиглэлээр ажиллаж байгаа сувилагч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Эрчимт эмчилгээний сувилахуй-2 Амилуулах суурь тусламж” сэдэвт цуврал багц цагийн сургалтыг 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар эрчимт эмчилгээний сувилахуйн тусламж үйлчилгээний үндсэн болон эрчимт эмчилгээ, сувилахуйн багийн үйл ажиллагаанд шинээр нэвтэрч буй CRRT, ECMO зэрэг технологиуд, төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн чиг хандлагын талаар мэдээллүүд хийгдэж, Эрчимт эмчилгээний тасагт дадлага сургалтыг явуулав.

Сургалтыг нээж УНТЭ-ийн Сувилахуй эрхэлсэн дэд захирал Ц.Амаржаргал үг хэлж, сургалтад оролцогчдод амжилт хүссэн юм. Тус сургалтад Улаанбаатар хотын 11 эмнэлэг, хөдөө орон нутгийн 11 эмнэлгийн төлөөлөл оролцов. Сургалтад УНТЭ, УХТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, ЦТЭ, ЦСҮТ, Багануур нэгдсэн эмнэлэг, хөдөө орон нутгаас Өвөрхангай, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Архангай, Баянхонгор, Төв, Дорноговь, Хөвсгөл, Увс, Дундговь, Говь-Алтай аймгуудаас нийт 160 гаруй сувилагч хамрагдав.

Сургалт танхим болон цахим, дадлага хэлбэрээр явагдсан бөгөөд оролцогчдын зүгээс цаашид тус сургалтыг тасралтгүй зохион байгуулахыг хүсэж ялангуяа хөдөө орон нутаг, өрхийн эмнэлгүүд эрчимт эмчилгээний сувилахуйн тусламжийн чиглэлээр орон нутагтаа тус сургалтыг авах хүсэлтэй буйгаа илэрхийлж байв.

УНТЭ-ийн Сувилахуйн алба, Эрчимт эмчилгээний тасаг