УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албанаас резидент эмч нарт зориулан “Journal club”-ыг хуваарийн дагуу тогтмол зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн “Journal club”-аар /2024.05.16/ УНТЭ-ийн Дотрын анагаах судлалын хоёрдугаар дамжааны резидент эмч Э.Маргад-Эрдэнэ нар “Элэгний хавдрын улмаас элэг шилжүүлэн суулгуулсан реципиентүүдэд mTOR-ын ингибитор нь хавдрын дахилтад нөлөөлсөн байдал” сэдэвт судалгааны ажлын үр дүнг танилцуулав.
Энэ үеэр судалгааны ажлын шүүмж, дүгнэлт, зөвлөмжийг ЦЭСЧШСТ-ийн их эмч, анагаах ухааны доктор Т.Саруул өгч ажиллаласан бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд 80 орчим резидент эмч нар оролцлоо. Мөн энэ үеэр Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа резидент эмч нарын дундах судалгааны ажилтай холбоотой асуулт хариултыг чиглүүлж, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллав.