Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ БОЛЛОО

2024-05-22 13:02
 1 мин

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Нийслэлийн Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх болон Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсүүдтэй хамтран дэмжих үйлчилгээний ажилтнууд, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд 2 удаагийн сургалтыг өнгөрсөн 4 дүгээр сарын 5, 16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал” сэдвээр ЭЦА-ны мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Т.Баясгалан, “Эрүүл мэндийн салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал” сэдвээр ЭЦА-ны мөрдөн байцаагч Сугарганболд нар тус тус мэдээлэл хийсэн бөгөөд УНТЭ-ийн дэмжих үйлчилгээний нийт 554 ажилтан хамрагдав.