Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас жил бүрийн 9 дүгээр сард Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аяныг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. УНТЭ-ийн хамт олон “Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-д нэгдэж Амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн саналын хүрээнд
- Антибиотик эмийн зохистой хэрэглээ
- Эм – хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлчлэл
- Нүдний, чихний дусаалга
- Аэрозоль эмийг хэрэглэх зааврыг иргэдэд танилцууллаа.
Эмийн зохисгүй хэрэглээ нь гаж нөлөө үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг, тиймээс бид эмийн эмчилгээнд хариуцлагатай хандаж, эмийн зохистой хэрэглээг хамтдаа төлөвшүүлье!