Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь “эрүүл мэндийн технологи-олон улсын экспо 2024” үзэсгэлэнд “шилдэг технологи нэвтрүүлэгч” байгууллагаар шалгарлаа.

2024-10-07 14:47
 1 мин

“Эрүүл мэндийн технологи-Олон улсын экспо 2024” үзэсгэлэн 2024 оны 10 дугаар сарын 4,5,6-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдаж Төрийн болон хувийн хэвшлийн 18 эмнэлэг, Эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, Эм ханган нийлүүлэх байгууллага, Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгч нийт 77 байгууллага оролцож 8 номинацид шилдэгүүдээ тодрууллаа. УНТЭ нь тус үзэсгэлэнд 13 шинэ технологи танилцуулан оролцож Уушги, харшил судлал төвийн нэвтрүүлсэн “ГУУРСАН ХООЛОЙН ХЭТ АВИАН УЯН ДУРАНГААР ТРАНСБРОНХИАЛ АСПИРАЦИЙН БИОПСИ ХИЙХ” оношилгооны аргаар “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ” байгууллагаар шалгарлаа. Тус оношилгоог 2022 оны 4 сараас хойш нийт 36 тохиолдолд хийсэн бөгөөд эмчилгээний ач холбогдол нь Голтын болон уушгины угийн тунгалагийн булчирхайнаас биопси авснаар уушгины хавдрын үе шат болон бусад эмгэгийг ялган оношлох үр дүнтэй юм.