Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган – VI амжилттай зохион байгуулагдлаа

2 өдөр
 2 мин унших
Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган – VI амжилттай зохион байгуулагдлаа

2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган–VI” амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулганыг Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч, Удирдахуйн ухааны магистр, УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяа нээж үг хэлэв.

🎓 Чуулганы зочин илтгэгчээр Анагаах ухааны доктор, дэд профессор, АШУҮИС-ийн ДШСТ-ийн эрхлэгч Б.Оюунтөгс оролцож, “Судалгааны аргууд ба тохиолдлын цуврал судалгааны загвар” сэдвээр сонирхолтой, шинэлэг илтгэл танилцууллаа.

📌 Чуулганыг:

Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төрийн соёрхолт, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, УНТЭ-ийн ГЭТ-ийн дарга О.Баярмаа

Төрийн соёрхолт, Анагаах ухааны доктор, УНТЭ-ийн ЦЭСЧШСТ-ийн их эмч Б.Хишигжаргал

Анагаах ухааны доктор, УНТЭ-ийн ГЭТ-ийн их эмч Г.Анар

нар даргаллаа.

🧑‍⚕️ Шүүгчээр:

• С.Мөнхбаярлах – Анагаах ухааны доктор, профессор, АШУҮИС-ийн Уушги, харшил судлалын тэнхимийн профессор

• Э.Баярмаа – Анагаах ухааны доктор, профессор, АШУҮИС-ийн БАС-ийн ЭСШЭ-ийн тэнхимийн профессор, МЯЭ-ийн ЭС-ын тасгийн зөвлөх эмч

• Б.Батсайхан – Анагаах ухааны доктор, АШУҮИС-ийн Мэс засал судлалын тэнхимийн ахлах багш

• Ж.Саранцэцэг – Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч, УНТЭ-ийн ЭЭСНЛ-ийн эрхлэгч

• Х.Баялагмаа – Анагаах ухааны доктор, УНТЭ-ийн МХНТ-ийн их эмч

нар ажиллалаа.

📊 Энэ удаагийн чуулганд 21 аймаг, 9 дүүргийн төр болон хувийн хэвшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс нийт 110 тохиолдол ирүүлсэн бөгөөд эхний шатны шалгаруулалтаар шалгарсан шилдэг 20 илтгэл аман болон ханын илтгэлийн хэлбэрээр хэлэлцэгдэв.

🏆 Чуулганы шилдэг илтгэлүүд

Аман илтгэл

🥇 Тэргүүн байр – Б.Алтаншагай (УНТЭ-ийн ЦЭСЧШСТ-ийн их эмч)

🥈 Дэд байр – О.Энхээ (ЭСҮТ-ийн НХЭСТ-ийн эрхлэгч)

🥉 Гутгаар байр – Ө.Цэрэнлхам (ЭХЭМҮТ-ийн ДОТ-ын их эмч)

Ханын илтгэл

🥇 Тэргүүн байр – Э.Билгүүн (УНТЭ-ийн ХҮСҮСТ-ийн их эмч)

🥈 Дэд байр – Г.Эрдэнэбилгүүн(ЭХЭМҮТ-ийн ЦМЗТ-ийн их эмч)

🥉 Гутгаар байр – Б.Мандах-Эрдэнэ (АШУҮИС-ийн МЯЭ-ийн ЭСТ-ийн резидент эмч)

🤝 Тус чуулган нь эмнэлзүйн ховор тохиолдлыг судалгаа, туршлагаар баяжуулах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.