Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ УУШГИНЫ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООНЫ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГЫГ ЭХ ОРОНДОО НЭВТРҮҮЛЖ БАЙНА

4 цаг
 2 мин унших
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ УУШГИНЫ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООНЫ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГЫГ ЭХ ОРОНДОО НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн урилгаар Нидерланд улсын Амстердамын их сургуулийн Анагаах ухааны төв болох Amsterdam UMC-ийн профессор, Интервенциональ Пульмонологийн дэлхийн хэмжээний мэргэжилтэн Jouke T. Annema манай эмнэлэгт албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалд УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяа болон Гастроэнтерологийн төв, Уушги, харшил судлалын төвийн хамт олон төлөөлөн хүлээн авч уулзлаа.

Айлчлалын хүрээнд УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн хамт олон дараах ажлуудыг амжилттай зохион байгуулав:

🔹 Интервенциональ бронхоскопийн сургалт

Профессор Ж.Аннема уушгины оношилгооны орчин үеийн дэвшилтэт аргуудын талаар онолын лекц уншиж, хамгийн сүүлийн үеийн клиник мэдээллийг танилцууллаа.

🔹 EUS-B техникийн зааварчилгаа

Уушгины эмгэгийн үед дурангийн хэт авиан оношилгоог улаан хоолойгоор дамжуулан хийх (EUS-B) техник болон эд эсийн дээж авах нарийн аргуудыг гардан зааж, практик туршлага хуваалцав.

🔹 Кейс хэлэлцүүлэг

Клиникийн хүндрэлтэй 2 бодит тохиолдол дээр ажиллаж, оношилгооны оновчтой шийдлийг хамтран тодорхойлов.

Энэхүү үйл ажиллагааны сургалтад Монголын Уушги Судлалын Нийгэмлэг-ийн эмч, мэргэжилтнүүд өргөнөөр оролцсон нь салбарын хэмжээнд туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах чухал боломжийг бүрдүүллээ.

✨ Бид олон улсын шилдэг эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дэлхийн стандартын түвшинд хүргэхийн төлөө ажиллаж, Монгол иргэддээ чанартай оношилгоо, эмчилгээг эх орондоо үзүүлэхийг зорин ажиллаж байна.