Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

УНТЭ-ИЙН ХАМТ ОЛОН УРЛАГИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 🎉

2026-05-07 08:39
 1 мин унших
УНТЭ-ИЙН ХАМТ ОЛОН УРЛАГИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 🎉

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны 100 жилийн ойд зориулсан урлагийн наадамд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хамт олон идэвхтэй оролцлоо.

Эмч, сувилагч, ажилтан албан хаагчдаас бүрдсэн манай баг урлагийн төрөл бүрт оролцож, шагналт байранд шалгарсан бахдам амжилт гаргалаа. 👏✨

🏆 Шагналт байрууд:

🎤 Гоцлол дуу – Амбулаторийн цахим бүртгэгч Б.Баасанхүү – Хоёрдугаар байр

💃 Гоцлол бүжиг – Эмнэлгийн хэрэгсэл, аж ахуй, хангамж түгээлтийн албаны нярав У.Курмангүль – Тусгай байр

🎼 Гоцлол хөгжим – Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны номын сангийн эрхлэгч Н.Мөнхжин – Хоёрдугаар байр

🎶 Дуэт дуу – Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах төвийн ахлах сувилагч С.Цэрэнхүү, Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн их эмч Б.Мөнх-Од – Хоёрдугаар байр

💃 Хамтлаг бүжиг – Тусгай байр

🎭 Язгуур урлаг – Гуравдугаар байр

🎬 Чөлөөт үзүүлбэр – Хоёрдугаар байр

🌟 Авьяас чадвараа урлагийн тайзнаа гялалзуулж, хамт олныхоо бахархал болсон оролцогчиддоо халуун баяр хүргэе!