Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын стандарт болох ISO/IEC 27001:2022-ыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа.
Энэхүү стандарт нэвтэрснээр:
Өвчтөний мэдээллийн нууцлал, аюулгүй байдал олон улсын түвшинд хангагдана
Кибер эрсдэл, мэдээллийн алдагдлаас урьдчилан сэргийлэх чадавх сайжирна
Байгууллагын үйл ажиллагаа илүү стандартчилагдаж, хяналт сайжирна
Иргэд, үйлчлүүлэгчдийн итгэл нэмэгдэнэ
Бид цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү аюулгүй, найдвартай, олон улсын жишигт нийцүүлэн тасралтгүй сайжруулж ажиллана.
