Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

“Ариутгагчаа алдаршуулъя” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

2026-06-18 08:55
 1 мин унших
“Ариутгагчаа алдаршуулъя” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

"Ариутгагчийн нэг өдөр"-ийг тохиолдуулан Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Захиргаа хүний нөөцийн алба, Ариутгал халдваргүйтгэлийн тасаг хамтран “Ариутгагчаа алдаршуулъя” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг ариутгагч мэргэжилтнүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэл, мэргэжлийн онцлогийг сурталчлан таниулах үйл ажиллагааг өрнүүлэв.

Арга хэмжээний үеэр мэс заслын эмч нар ариутгагчийн өдөр тутмын ажлыг өөрийн биеэр туршин гүйцэтгэж, багаж хэрэгслийг угаах, ангилах, савлах, ариутгах үйл явцтай танилцан, энэхүү мэргэжлийн өндөр хариуцлага, нарийн ур чадвар шаарддаг ажлын онцлогийг бодитоор мэдэрсэн юм.

Мөн ариутгагч ажилтнуудын ажлын байр, үйл ажиллагааг нийт ажилтнуудад танилцуулж, халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоонд оруулж буй хувь нэмрийг онцлон сурталчиллаа.

Энэхүү арга хэмжээ нь ариутгагч мэргэжлийн үнэ цэнэ, нэр хүндийг нэмэгдүүлэхээс гадна хамт олны харилцан ойлголцол, хүндэтгэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

👏 Эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт ариутгагч нартаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.