Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

ТАРВАГАН ТАХЛААС СЭРГИЙЛЦГЭЭЕ!

1 өдөр
 1 мин
ТАРВАГАН ТАХЛААС СЭРГИЙЛЦГЭЭЕ!



Бүх нийтийн урт амралтын өдрүүдээр хөдөө, орон нутагт аялж, зугаалахдаа тарваган тахлын эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай.

⚠️ Дараах зөвлөмжийг мөрдөөрэй.
• Тарвага агнах, барих, өвчих, махыг нь хэрэглэхгүй байх.
• Үхсэн тарвага болон зэрлэг амьтны сэг зэмд хүрэхгүй байх.
• Тарваганы нүх орчимд тоглох, удаан саатахаас зайлсхийх.
• Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх.
• Халдвартай бүс нутгийн сэрэмжлүүлгийг анхаарч, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх.

❗️Хэрэв өндөр халуурах, толгой өвдөх, чичрэх, булчирхай эмзэглэн томрох зэрэг шинж тэмдэг илэрвэл өөрийгөө эмчлэхгүй, яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандан, тарвагатай хавьтал болсон эсэхээ заавал мэдээлээрэй.

Эрүүл мэндээ хамгаалж, хариуцлагатай аялцгаая