2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлэг (National Taiwan university hospital, NTUH)-ийн төлөөлөгчдийг хүлээн авч, “NTUH–HOPE Joint Symposium 2026” хамтарсан симпозиумыг амжилттай зохион байгууллаа.
![]()
Арга хэмжээнд Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлгээс дараах хүндтэй төлөөлөгчид оролцов. Үүнд:
Prof. Chong-Jen Yu – Hospital Superintendent, Pulmonologist
Prof. Yih-Sharng Chen – Cardiovascular Surgeon
Prof. Kai-Wen Huang – Hepatobiliary-Pancreatic Surgeon
Prof. Chi-Peng Lin – Head of Department of Anesthesiology
Prof. Po-Hao Ling – Executive Director of International Medical Service Center, Neurosurgeon
Prof. Chia-Ter Chao – Deputy Director of International Medical Service Center, Nephrologist
Ivy Huang – Registered Nurse, International Medical Service Center
Jaze Chang – Administrative Office, International Medical Service Center
Documentary Film Crew
Арга хэмжээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өргөнөөр оролцож, олон улсын шилдэг туршлага, шинэ мэдлэг мэдээллийг хуваалцан, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.
Энэхүү уулзалт, хамтарсан симпозиум нь хоёр байгууллагын урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
FCHM × NTUH




