Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР

2026-10-03 14:13
 1 мин унших
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР

🔹ДЭМБ- ийн 2026 оны Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийг "Халдварт бус өвчний үеийн аюулгүй тусламж үйлчилгээ" сэдвийн доор "Тасралтгүй, аюулгүй тусламж үйлчилгээ!" уриатай ЭМТҮЧАБА, Зүрхний төв зохион байгуулж, Эм зүйн алба, Дотрын салбар зөвлөлийн тасаг, төвүүд хамтран оролцлоо.

🔹Халдварт бус өвчинтэй тэмцэх - тусламж үйлчилгээний аюулгүй, тасралтгүй байдлыг хангах, эмнэлзүйн эрсдэлээс сэргийлэх, үйлчлүүлэгч тэдний асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилтан, хүн бүрийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор 30 гаруй чиглэлийн тараах материал, танилцуулга

🔹УНТЭ-т 2026 онд нэвтрүүлсэн онцлох шинэ технологиуд болон ДЭМБ-ын үйлчлүүлэгчийн аюулгүй байдал сэдэвт 5 төрлийн видео шторк

🔹Зүрхний төвийн оношилгоо, эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээний аюулгүй байдал, үйлчлүүлэгчдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний танилцуулга

🔹Эм зүйн албанаас ОУ-ын Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилтын (JCI-IPSG) нэг болох "Эмийн аюулгүй байдал" сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгох зурагт хуудас тарааж, үйлчлүүлэгчдэд эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгч ажиллалаа.