Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн урилгаар Нидерланд улсын Амстердамын их сургуулийн Анагаах ухааны төв болох Amsterdam UMC-ийн профессор, Интервенциональ Пульмонологийн дэлхийн хэмжээний мэргэжилтэн Jouke T. Annema манай эмнэлэгт албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалд УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяа болон Гастроэнтерологийн төв, Уушги, харшил судлалын төвийн хамт олон төлөөлөн хүлээн авч уулзлаа.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах баг анх 2009 онд байгуулагдаж, анхны мэс заслаа 14 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хийж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд тус хамт олон олон олон шинэ технологийг нэвтрүүлж, 353 өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байнаДэлгэрэнгүй
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт БНСУ-ын e-ICU төслийн баг айлчилж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын e-ICU төслийн баг Монголын эрүүл мэндийн салбарын орчин нөхцлийг судалж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх зорилгоор Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт айлчиллаа. Энэхүү айлчлал нь Солонгосын e-ICU системийн олон улсын загварыг Монголын эмнэлгүүдтэй хамтран эрчимт эмчилгээний салбарт нэвтрүүлэх хамтын ажиллагааны суурийг тавих зорилготой байв.Дэлгэрэнгүй
2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган–VI” амжилттай зохион байгуулагдлаа.Дэлгэрэнгүй
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн зохион байгуулдаг “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний VI чуулган” 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр УНТЭ-ийн хурлын их танхимд зохион байгуулагдах тул эмч, судлаачид, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Та бүхнийг идэвхтэй оролцоог хүсье! ✨Дэлгэрэнгүй
Өнөөдөр Сонсгол хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас 2026 оныг ‘’Олон нийтээс анги танхим-хүүхэд бүрийн сонсголыг хамгаалцгаая’’ уриан дор тэмдэглэхээр зарласан нь хүүхдийн сонсголын эрүүл мэндийг эрт үеэс хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж буй хэрэг юм.