Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006
Төлөөлөн удирдах зөвлөл
  • Танилцуулга
  • Бүрэлдэхүүн
  • Үйл ажиллагаа

2017 онд батлагдсан Монгол Улсын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндийн яам, Сангийн яамтай хамтарч Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах техник туслалцааны 9701 МОН төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Уг төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн ба төслийн хүрээнд 2020 оны 01 сараас Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төвд тус тус Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулсан.

Одоогоор Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Р.Гантуяа сонгогдон ажиллаж байна. Өнгөрсөн 2024 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нийт 4 удаа хуралдаж Эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, асуулга судалгаа авч үр дүнг эмнэлгийн 2025-2029 оны стратеги төлөвлөгөөнд тусгах шийдвэр гарган ажилласан.