Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь түүхт 100 жилийн ойгоо угтан Монгол Улсын эмнэлгийн салбарт анх удаа эмийн ухаалаг системийг нэвтрүүлсэн. Тус системийг нэвтрүүлснээр эмийн хадгалалт, эмийн тохироо, савлалт бүгд автомат болсон юм. 2025 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Интермед эмнэлгийн төлөөлөл УНТЭ-ийн эмийн ухаалаг системийн үйл ажиллагаа болон нэвтрүүлсэн шинэ технологитой танилцлаа.
УНТЭ - Гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах сургалт зохион байгууллаа.Дэлгэрэнгүй
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг бөгөөд энэ аяныг дэлхий нийтэд 1991 оноос эхлүүлсэн.Дэлгэрэнгүй
Монгол улсын “Гамшгаас хамгаалах хууль”, Гал түймрийн аюул ослоос сэргийлэх бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, галын аюулаас сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд байгууллага, албан тушаалтан, ажилтан, иргэдийг сургаж дадлагажуулах, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах зорилтын дагуу Нийслэлийн онцгой байдлын газар, Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг хамтарсан үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.Дэлгэрэнгүй
"ШИНЭ БОЛОН СЭРГЭЖ БУЙ ХАЛДВАРТ ӨВЧИН ДЭГДЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ, НӨХӨН СЭРГЭЭХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ"-ний хүрээнд улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлтийн бэлэн байдлыг хангах үзүүлэх сургуулилт зохион байгуулах удирдамжийн дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Томуу, Томуу төст өвчний дэгдэлтийн бэлэн байдлыг хангах үзүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.Дэлгэрэнгүй
ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУДАД ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ