Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006
Эрхтэн шилжүүлэн суулгах төв
  • Танилцуулга
  • Бүрэлдэхүүн
  • Үйл ажиллагаа

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал УНТЭ-д 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийгдэж эхэлсэнээс хойш 2011 оны 9 сарын 24-нд Монгол Улсад амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын Асан Анагаах Ухааны төвийн элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч Lee.S.G профессорын хамт олонтой УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын баг хамтран анх удаа амжилттай хийж ихэлсэнээс хойш Эрхтэн шилжүүлэн суулгах эрчимт эмчилгээ хийх төвийн шаардлага гарсантай холбогдож 2012 оны 9 сард 4 ортойгоор ЕМЗК-ээс үүсэлтэйгээр үйл ажиллагааг эхэлсэн. Анхны тасгийн эрхлэгчээр МУ-ын Хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор МУ-ын зөвлөх эмч О.Сэргэлэн, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хяналтын эмчээр Б.Мөнхжаргал,координатор эмч Цэцэгээ, ахлах сувилагч Д.Долгор, ээлжийн сувилагч-Я.Урангоо,Т.Нарангэрэл, Ц.Шагдарсүрэн,Б.Удвал, үйлчлэгч Б.Баянтуул гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаа эхэлсэн.