Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006
Эрчимт эмчилгээний тасаг
  • Танилцуулга
  • Бүрэлдэхүүн
  • Үйл ажиллагаа

 

1977 оны 11 сард 10 ортой, 3 эмч, 9 сувилагч, 3 асрагчтай анестези - реанимацийн тасаг нэртэйгээр ажиллаж эхэлсэн.
1980-аад онд УКТЭ-ийн ЭЭТ-ийн үйл ажиллагаанд эрчимт эмчилгээний үндсэн ажилбарууд болох зохиомол амьсгал, зүрхний цахилгаан сэдээлт, цусыг хэт ягаан туяагаар шарах, сийвэн салгах, цус шүүх, гуурсан хоолой дурандаж угаах зэрэг эмчилгээний аргууд нэвтэрсэн.
1979-1989 онуудад хордлогын төвийн үүргийг хамтруулан гүйцэтгэдэг байснаар угаарын хий, эм, химийн бодис, архины хордлоготой олон зуун өвчтөн хүлээн авч амжилттай эмчилж байлаа.