Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006
Зүрхний төв
  • Танилцуулга
  • Бүрэлдэхүүн
  • Үйл ажиллагаа

 

Зүрх судасны эмгэг судлалын тасаг

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Зүрх Судасны Эмгэг Судлалын Тасаг үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байгаа энэ цаг үеийг бид амжилт, хөдөлмөрийн өндөр амжилтаар хамтдаа угтаж байгаадаа баяртай байна. Зүрх судасны тасаг нь 1976 онд анх эрүүлийг хамгаалах яамны сайдын тушаалаар 50 ортой 24 орон тоотой зүрх судасны тасаг нэртэй ажиллаж эхэлсэн. Тус тасаг нь 18 аймаг Улаанбаатар хотын дүүргүүдээс зүрх судасны эмгэгтэй өвчтөнүүдийг хүлээн авч оношлох, эмчлэх зэрэг нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ сургалтын бааз, тасгийн үүрэг гүйцэтгэдэг. ЗСЭСТасаг нь нийт 35 ортой, 9 эмч, ахлах сувилагч 1, зохицуулагч сувилагч 1, туслах сувилагч 1, сувилагч 10, үйлчлэгч 3 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.