Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006
Урологи, андрологиийн төв
  • Танилцуулга
  • Бүрэлдэхүүн
  • Үйл ажиллагаа

 

Товч танилцуулга:

Урологи-Андрологийн Төв нь 1957.09.15 нд ЭХЯ-ны шийдвэрээр бөөрний мэс заслын кабинет анх байгуулагдаж улмаар ерөнхий мэс заслын тасгийн 5 орыг бөөрний мэс заслын эмгэгтэй өвчтөнд зориулж Н.Лувсанбалдан эмч ажиллаж эхэлсэн. Тэр үедээ бөөрний мэс заслын эмгэгийн анхны яаралтай тусламж үзүүлэх үйлчилгээг эхлэж байжээ. 1959 онд Урологийн тасаг Клиникийн 3-р эмнэлгийн дэргэд 15 ортой тасаг болж үйл ажиллагаа нь өргөжсөн. Нийгмийн захиалга шаардлагаар 1961 онд тус тасаг 30, 1964 онд 50, 1976 онд 60, одоо 45 ортой ажиллаж улсын хэмжээний эмчилгээ үйлчилгээг чанартай үзүүлж байна.

УНТЭ-ийн ерөнхий захирлын 2016.02.01-ны өдрийн А/19 тоот тушаалаар хүн амын дунд бөөрний архаг өвчин эмгэг, түүний эрсдэлт хүчин зүйлс, бөөрний үйл ажиллагааны дутагдлын тохиолдол нэмэгдэж, эрэгтэйчүүдийн амьдралын эгзэгтэй мөчүүдэд тулгардаг эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө, оношлогоо, эмчилгээ тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх зорилгоор Бөөрний Мэс Заслын Тасгийн нэрийг “Урологи-Андрологийн төв” болгон бүтэц, үйл ажиллагааны хувьд өргөжүүлсэн. Тус төвийн даргаар Д. Баян-Өндөр (Ph.D) ажиллаж байна.

Шинэ бүтээл, оновчтой санал 56, ном товхимол 43, аргачлал 16, оношлогоо эмчилгээний стандарт 7, эрдэм шинжилгээний ба нийтэд зориулсан өгүүлэл, зөвлөмж 280 гаруйг хэвлүүлсэн туршлагатай мэргэжлийн профессорын баг ажилладаг.

Урологи-Андрологийн Төвийн эмч нар АНУ, БНСУ, Тайланд, Финлянд, ОХУ, БНХАУ, Австри, Турк, Беларус зэрэг орнуудад мэргэжил эзэмшиж дээшлүүлсэн, туршлагатай мэргэжилтнүүд юм